Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 12-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 12-р сарын 2 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -13.2-13.3 градус хүйтэн, бусад сумуудад -16.4-25.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 0, Чандманьд 1, Алтай, Бугат, Тонхилд -2, Эрдэнэд -3, бусад сумуудад -5-17 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -36, Есөнбулаг, Дэлгэрт -34, Дарив, Жаргалан, Тайширт -33, Хөхморьт, Цогт, Эрдэнэ, Шарга, Чандманьд -32, Халиунд -31, Цээл, Баян-Уулд -30, бусад сумуудад -21-29 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-21 градус хүйтэн, бусад нутгаар -22-26 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 7, Тоорой, Эрдэнэд 4, Тонхилд 2, Чандманьд -1, Бигэрт -2, бусад нутгаар -5-16 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандмань, Дэлгэр, Гуулинд -36, Есөнбулаг, Жаргалан, Тайшир, Цогтод -35, Бугат, Эрдэнэд -34, Даривт -33, Цээл, Шаргад -32, бусад сумуудад -24-31 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Халиунд 9.2 мм, Есөнбулагт 4.1 мм, Төгрөгт 4.0 мм, Баян-Уулд 3.9 мм, Хөхморьтод 3.1 мм, Цээлд 2.8 мм, Даривт 2.3 мм, Жаргаланд 1.7 мм, Бигэр, Чандманьд 1.6 мм, Тайширт 1.4 мм, Цогтод 0.9 мм, Дэлгэрт 0.8 мм, Тонхилд 0.7 мм, Алтайд 0.6 мм, Тоорой, Шарга, Гуулинд 0.2 мм, Бугат, Эрдэнэд сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 28 м/с, Тонхил, Алтайд 19 м/с, Есөнбулаг, Чандмань, Эрдэнэд 18 м/с, Тооройд 17 м/с, бусад сумуудад 6-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдлын мэдээг сарын сүүлийн арав хоногт өгнө.
Цасны мэдээ: 2022 оны 12-р сарын 21-ний байдлаар Хөхморьтод 5 см, Баян-Уул, Дарив, Жаргалан, Халиун, Цогтод 2 см, Есөнбулаг, Бугат, Тонхил, Бигэр, Төгрөг, Цээл, Шаргад 1 см, Алтай, Дэлгэр, Тайширт 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Даривт 0.31 г/см3, Хөхморьтод 0.24 г/см3 гэж тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /